Нэвтрэх
Улсаа сонгоно уу: by
Выберите язык: mn

“FORISE-ДАНС” ЛОЯАЛТИ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХ
ГЭРЭЭ

(олон нийтэд тавих санал)

(2021 оны 8-р сарын 9-ний өдрийн шинэчилсэн найруулга)



1. ЭНЭХҮҮ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ

1.1. “Forise-данс” лояалти хөтөлбөрт хамрагдах энэ Гэрээ (цаашид Гэрээ гэгдэх) нь нэг талаас “Forise-данс” лояалти хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй, 18 нас хүрсэн ямарваа хувь хүн (цаашид Захиалагч гэгдэх) ба, нөгөө талаас 6519954 бүртгэлийн дугаартай Фиторайз трейд МН ХХК, (цаашид Зохион байгуулагч гэгдэх) нарын хамтран ажиллах гэрээний стандарт хэлбэр бөгөөд Талууд энэ Гэрээг дараах байдлаар хүлээн зөвшөөрч байна.



2. НЭР ТОМЬЁО БА ТОДОРХОЙЛОЛТУУД

2.1. Захиалагч – 18 нас хүрсэн, бүртгэлийн хуудас бөглөж, Хувийн кабинетад нэвтрэх эрх бүхий бүртгэлийн дугаар (login) авсан хүн байна. Бүртгэлийг хувь хүн өөрөө хийх боловч, шаардлагатай бол Зохион байгуулагчаас, түүний төлөөлөгчөөс, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн (ХҮТ) ажилтнуудаас тусламж хүсэж болно.

2.2. Сайт – Интернэтэд байршдаг, Зохион байгуулагчийн эзэмшдэг, Зохион байгуулагч бизнесийн үйл ажиллагаандаа хууль ёсны дагуу ашигладаг интернет нөөц.

2.3. "Forise-данс" лояалти хөтөлбөр (цаашид бас Хөтөлбөр гэгдэх) – Зохион байгуулагч бүтээгдэхүүнийхээ боломжит худалдан авагчдыг татах зорилгоор Зохион байгуулагчийн зохион байгуулж буй арга хэмжээг хэлнэ.

2.4. Бүртгэлийн маягт – гэрээний бүх нөхцлийг болзолгүйгээр хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах Гэрээний шаардлагын дагуу бөглөгдсөн Захиалагчийн хүсэлтийг цахим хэлбэрээр эсвэл бичгээр гаргасан албан ёсны илэрхийлэл.

2.5. Энэхүү саналыг хүлээн авах – Захиалагч нь Гэрээг бүрэн хэмжээгээр, ямар нэгэн болзолгүйгээр хүлээн зөвшөөрч, түүнчлэн “Forise-данс” лояалти хөтөлбөрт оролцоход шаардлагатай бүх мэдээлэлтэй бүрэн танилцсаныг илтгэнэ.



3. ГЭРЭЭНИЙ ЗҮЙЛ

3.1. Энэхүү Гэрээний дагуу Захиалагч нь өөрийн нэрийн өмнөөс болон өөрийн зардлаар Зохион байгуулагчийн бүтээгдэхүүний хэрэглэгч болох хүсэлтэй хүмүүсийг хайж олох, тэднийг татах арга хэмжээг авах эрхтэй бөгөөд Зохион байгуулагч нь өөрийн маркетингийн бодлого, “Forise-данс” лояалти хөтөлбөрийн гэрээний дагуу Захиалагчийг шагналын оноогоор шагнана. Захиалагч нь зохион байгуулагчийн бүтээгдэхүүнийг өөрийн хэрэгцээнд зориулан худалдан авсан тохиолдолд, шагналын оноог маркетингийн бодлогын дагуу ашиглах боломжтой.

3.2 Энэхүү Гэрээний дагуу явуулах Захиалагчийн үйл ажиллагаа нь тогтмол ашиг олох зорилгогүй учраас, бизнес үйл ажиллагаа биш болно. Аливаа Захиалагч нь компанийн төлөөлөгчийн хувьд байнга хамтран ажиллах зорилгоор хуульд заасан журмын дагуу бүртгүүлж, Зохион байгуулагчтай зохих гэрээг байгуулах боломжтой.

3.3. Энэ Гэрээний үйлчлэлийг ямар нэгэн шалтгаанаар цуцлах нь Зохион байгуулагч ба Захиалагчийн хоорондын эрх зүйн харилцааг өөрчлөх, цуцлахад хүргэхгүй. Энэхүү Гэрээний хүчинтэй хугацаанд, эсвэл энэ Гэрээ ямар нэгэн шалтгаанаар цуцлагдсаны дараагаар Захиалагч нь Зохион байгуулагчид эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах эрхгүй.

3.4. Энэ Гэрээ нь, Захиалагч Саналын гэрээг хүлээн зөвшөөрч, бүртгүүлэх хуудсыг бөглөн бүртгүүлсэн мөчөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Аль нэг Тал нь нөгөө Талдаа урьдчилан мэдэгдэлгүйгээр Гэрээнээс нэг талын журмаар татгалзах эрхтэй.

3.5. Энэ Гэрээний нөхцлүүдийг зөвшөөрснөөр Захиалагч нь Зохион байгуулагчийн ажилтан биш, төлөөлөгч биш, түүнтэй агентын харилцаагүй гэдгийг баталж байгаа ба, энэхүү Гэрээнд заасан үйл ажиллагаатай холбоотой бүх зүйлд бие даасан гэрээ байгуулагчийн хувьд үүрэг гүйцэтгэхээ баталгаажуулж байгаа болно. Энэ Гэрээг Захиалагч ба Зохион байгуулагчийн хооронд байгуулсан агентын гэрээ, зуучлалын гэрээ, франчайзын гэрээ гэж эсвэл бусад хамааралтай харилцаанаас үүдэлтэй харилцаа гэж ойлгож болохгүй. Захиалагч нь Зохион байгуулагчийн оффис дээр ямар ч өрөө тасалгаагүй бөгөөд Зохион байгуулагчтай хөдөлмөрийн дотоод журмын дүрмээр холбогдоогүй гэдгийг баталж байна. Захиалагч энэ Гэрээний нөхцлүүдийг дагаж мөрдөн, ийм үйл ажиллагаанд оролцох агуулга, түвшнээ өөрийн үзэмжээр тодорхойлдог. Зохион байгуулагч нь Захиалагчийн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт тавих үүрэг хүлээхгүй бөгөөд ийм үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад Захиалагчийн хийсэн үйлдлийн төлөө хариуцлага хүлээхгүй.



4. БҮРТГЭХ ЖУРАМ

4.1. Зохион байгуулагчийн сайт дээр "ХАМТРАГЧ БОЛОХ" товчлуурыг дарсны дараа Захиалагч нь өөрийн нэр, төрсөн огноо, хүйс, гар утасны дугаар, имэйл хаяг, нууц үгийг бөглөж бүртгүүлнэ.

4.2. Бүртгэлийн дугаар, нууц үг оруулсны дараа Захиалагч хувийн кабинетад  нэвтрэх боломжтой болно.

4.3. Захиалагч бүртгүүлэхээс өмнө сайтад нэвтрэхийг, Зохион байгуулагчаас олон нийтэд “Forise-данс” лояалти хөтөлбөрт хамрагдахыг санал болгож байна гэж Талууд тооцохгүй.

4.4. Зохион байгуулагч нь Захиалагч бүртгүүлэх явцдаа өгсөн мэдээллийн алдаагүй, үнэн зөв байдалд хариуцлага хүлээхгүй.

4.5. Захиалагч тус сайт дахь хувийн кабинетдаа нэвтрэхэд шаардлагатай нэвтрэх нэр, нууц үгээ гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээнэ. Хэрэв Захиалагч өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн аюулгүй байдалд эргэлзэж байвал эсвэл гуравдагч этгээд зөвшөөрөлгүйгээр ашиглах магадлалтай гэж үзэж байвал Захиалагч өмнө нь заасан нууц үгийг нэн даруй шинэ нууц үгээр солин бие даан өөрчлөх үүрэг хүлээнэ.

4.6. Хэрэв Захиалагч хувийн кабинетад нэвтрэх таних өгөгдлөө алдсан ба тэдгээрийг сэргээх боломжгүй, эсвэл энэ өгөгдлийг гуравдагч этгээд ашигласан эсвэл ашиглах боломжтой гэж таамаглаж байгаа тохиолдолд, Захиалагчийн хувийн кабинетад нэвтрэх эрхээ сэргээлгэх зорилгоор Зохион байгуулагчид өргөдөл гаргана.

4.7. Захиалагчийн хувийн кабинетаас үл мэдэгдэх этгээдийн хийсэн хууль ёсны ач холбогдол бүхий үйлдлийг Захиалагчийн бие даан хийсэн үйлдэл гэж үзнэ.



5. ТАЛУУДЫН ҮҮРЭГ

5.1. Захиалагчийн үүрэг:

  • энэ Гэрээний нөхцлийг ямар ч болзол, нэмэлт нөхцөлгүйгээр бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрөх;
  • Гэрээний нөхцлийн ерөнхий утгаас үүдэлтэй Зохион байгуулагчийн өмнө хүлээсэн бүх үүргээ биелүүлэх;
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх бүрэн, цогц мэдээлэл, түүнчлэн Захиалагчийн үүргээ биелүүлэхэд шаардлагатай бусад мэдээллийг Зохион байгуулагчаас авах;
  • энэ Гэрээний нөхцлийн дагуу хүлээсэн үүргээ биечлэн гүйцэтгэх.
     

5.2. Зохион байгуулагчийн үүрэг:

  • Захиалагчид Гэрээг үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэн өгч, мэдээллийн дэмжлэг үзүүлэх;
  • Сайтад нэвтрэх боломжийг олгох;
  • Зохион байгуулагчийн цахим системийн ажиллагааг хариуцах;
  • вирусын эсрэг хамгаалалтын техник хангамж, программ хангамжаар хангах, Захиалагчийн өгсөн мэдээллийг хамгаалах, түүний дотор энэхүү мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, мэдээлэл устгахыг таслан зогсоох ба түүнээс урьдчилан сэргийлэх, зөвшөөрөлгүй өөрчлөх, хуулбарлах, мэдээллийн хэвийн боловсруулалтыг зөрчихөөс хамгаалах, түүний дотор мэдээллийн бусад системүүдтэй технологийн харилцан үйлчлэлийг хангаж өгөх;
  • эдгээр Нөхцөлийн дагуу Хөтөлбөрт хамрагдсаны төлөө Захиалагчийн “Forise-данс”-нд урамшууллын оноог цаг тухайд нь тооцох;
  • “Forise-данс”-нд хуримтлагдсан Урамшууллын оноог ба “Forise-данс” лояалти хөтөлбөрийн Гэрээнд заасан оноо тооцох ба хөнгөлөлт үзүүлэх зарчмыг баримтлан, “Forise-данс”-нд хуримтлуулсан урамшууллын онооны дагуу Захиалагчид Зохион байгуулагчийн бүтээгдэхүүнээс хөнгөлөлт үзүүлэх.
     


6. “ХАМТРАГЧИЙН ХӨТӨЛБӨРТ” ОРОЛЦСОНЫ ШАГНАЛЫН ОНОО

6.1. “Forise-данс”-нд тооцон оруулсан урамшууллын онооны хэмжээг “Forise-данс” лояалти хөтөлбөрийн Гэрээ, зохион байгуулагчийн маркетингийн бодлогын дагуу тооцно.

6.2. Зохион байгуулагч нь Захиалагчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр Хөтөлбөрт ямар ч өөрчлөлт оруулах эрхтэй. Өөрчлөлтийг Зохион байгуулагчийн албан ёсны вэбсайтад нийтэлсэн үеэс эхлэн хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

6.3. Урамшууллын нэг оноо нь Зохион байгуулагчийн тодорхойлсон хөнгөлөлтөнд хамрагдах боломжийг олгоно.



7. ХУВИЙН ӨГӨГДЛИЙГ ХАМГААЛАХ

7.1. Зохион байгуулагчийн үйл ажиллагааны хууль тогтоомжийн дагуу Захиалагчийн хувийн өгөгдөлтэй харьцана.

7.2. Захиалагч нь өөрийн и-мэйл, утасны дугаар болон Гэрээний дагуух бусад мэдээллийг Зохион байгуулагчид мэдэгдсэнээрээ, хувийн өгөгдлөө боловсруулах, мөн Гэрээний дагуух харилцааны дурьдагдсан хэрэгслийг ашиглан хууль ёсны ач холбогдол бүхий үйл ажиллагааг энэ Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор Зохион байгуулагчийн оролцуулсан гуравдагч этгээдээр явуулуулахыг зөвшөөрч байгаа.

7.3. Захиалагч нь тухайн сайтад зочилж буй өөрийн IP хаягийн талаар мэдээлэл авахыг Зохион байгуулагчид зөвшөөрч байна.

7.4. Захиалагч нь үүгээр, Захиалагчтэй утсаар харилцсан ярианы бичлэг хийхийг Зохион байгуулагчид зөвшөөрч байна. Үүний зэрэгцээ Зохион байгуулагч нь, утсаар харилцсан ярианы явцад олж авсан мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах оролдлогоос урьдчилан сэргийлэх, ба / эсвэл талуудын хүлээсэн үүргээ биелүүлэхтэй шууд холбоогүй гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүрэг хүлээнэ.



8. ОЮУНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ

8.1. Сайт болон Зохион байгуулагчийн бусад интернет эх сурвалжуудад байршуулсан оюуны үйл ажиллагааны үр дүнгийн эрх нь түүний эзэмшигчид хамаарах бөгөөд хууль тогтоомж, олон улсын эрхзүйн нормуудын дагуу хамгаалагдсан болно.

8.2. Сайт болон Зохион байгуулагчийн бусад интернет эх сурвалжуудад байршуулсан оюуны үйл ажиллагааны үр дүнг хууль бусаар ашигласны хуулиар тогтоосон хариуцлагыг Захиалагч хүлээнэ.



9. НЭМЭЛТ НӨХЦЛҮҮД

9.1. Захиалагч нь энэхүү Гэрээний дагуу, Зохион байгуулагчид өгсөн мэдээллийн  үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хариуцна.

9.2. Энэ Гэрээний ямарваа өөрчлөлт, нэмэлтийг Захиалагч урьдчилан мэдэгдэлгүйгээр, нэг талын журмаар оруулах эрхтэй байна.

9.3. Энэ Гэрээ нь Талуудын хооронд өмнө нь хийсэн, энэ Гэрээний сэдэвтэй холбоотой бичгэн болон аман хэлбэрийн бүх гэрээ, ойлголцол, бусад харилцааг орлох болно.

Баталгаажуулах код

Нууц үгээ оруулна уу


Бүртгэлийг баталгаажуулах

Подтверждение наставника

Бүртгэлийг баталгаажуулах

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНД ҮНЭЛГЭЭ ӨГНӨ ҮҮ

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНД ҮНЭЛГЭЭ ӨГНӨ ҮҮ

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭНД ҮНЭЛГЭЭ ӨГНӨ ҮҮ

Оценка успешно отправлена

Нэвтрэх

Нууц үг сэргээх

Нууц үг сэргээх амжилттай болсон

Захидал амжилттай илгээгдсэн

Бидэнд асуулттай хандана уу!

Эсрэг дуудлага

* тэмдэглэсэн талбаруудыг бөглөх шаардлагатай

Нажмите на кнопку «Заказать звонок», вы соглашаетесь с Хувийн мэдээлэл боловсруулах дүрмийг зөвшөөрнө

Опрос о качестве обслуживания

Амжилт!

Танд гүйцээгүй худалдан авалт байна

Танд гүйцээгүй худалдан авалт байна

Таны суурин газар

Бүтээгдэхүүний бэлэн байдал

Хотите стать Консультантом?

Захиалга цуцлах

Захиалгын төлбөр

Уведомить о наличии продукта

Бэлэн бараа байхгүй

Отправка ссылки на оплату

Захиалга хүлээн авч байна